Ямар мэдээлэл цуглуулах вэ?
Бид таны нэр, баталгаажсан утасны дугаар, илгээсэн ажлын хүсэлт болон хүсэлтийн хугацааг бүртгэнэ. Ажил олгогчийн бүртгэлд зар нийтлэхэд шаардлагатай хувийн эсвэл байгууллагын мэдээлэл орно.
Мэдээллийг хэрхэн ашиглах вэ?
Сайтын ашиглалтыг хэмжихийн тулд нээсэн хуудасны зам, нээсэн цаг болон санамсаргүй browser ID бүртгэнэ. Энэ ID-г browser-ийн local storage-д 365 хоног хадгална. Analytics-д нэр, утас, IP хаяг, URL-ийн хайлтын параметр болон хэрэглэгчийн бүртгэлийн ID хадгалахгүй. Нэг хүн өөр browser эсвэл төхөөрөмж ашиглавал тусдаа зочин гэж тоологдоно. Админ хуудсуудыг тоолохгүй. Browser-ийн Do Not Track эсвэл Global Privacy Control идэвхтэй бол үзэлт цуглуулахгүй. Үзэлтийн тайланг зөвхөн эрх бүхий админ харна.
Утасны дугаарыг нэвтрэлт баталгаажуулах, ажлын хүсэлтийг шалгах, хүсэлтийн талаар тантай холбогдоход ашиглана. Ажилд бүртгүүлэх нь ажилд сонгогдсоны баталгаа биш.
Хэн харах вэ?
Ажил горилогчийн нэр, утасны дугаар, хүсэлтийг зөвхөн тухайн хэрэглэгч болон эрх бүхий админ харна. Ажил олгогч хүсэлтийн тоог харна. Таны утасны дугаарыг нийтэд болон ажил олгогчид харуулахгүй. Нийтэлсэн ажлын зарын агуулга нийтэд нээлттэй.
Мэдээлэл хадгалалт
Мэдээллийг Supabase үйлчилгээний database болон authentication системд хадгална. Нийтийн хэрэглээнд нээхээс өмнө хадгалалтын хугацаа, мэдээлэл засах, устгах хүсэлт гаргах холбоо барих сувгийг энд нийтэлнэ.
Ажил ба хөлс
Зарт нэг ажилтанд олгох өдрийн хөлс, ажлын цаг, байршлыг харуулна. Ажил олгогчийн төсөвт платформын шимтгэл багтана. Энэ хувилбарт төлбөр хүлээн авах, банкны шилжүүлэг, цалин олголтыг системээр гүйцэтгэхгүй.